
2013 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх тоглолтууд Спортын төв ордонд явагдаж байна.
Эмэгтэйчүүдийн аваргын төлөө "Мөнхтийн" "Хилчи"н спорт хороо шалгараад байсан бөгөөд 3:2-ийн харьцаагаар "Мөнхтийн" баг учраагаа буулган авснаар улсын аваргын алтан медаль хүртлээ. Харин хүрэл медалийн төлөө Нийслэлийн боловсролын газар, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын багууд тоглоход 3:1-ийн харьцаагаар Нийслэлийн боловсролын газрын баг ялалт байгуулжээ.
Эрэгтэйчүүдийн хүрэл медалийн төлөө “Ланд Бриж”, “Хүч” спорт хороо багууд өрсөлдсөнөөс 3:0-ийн харьцаагаар "Ланд Бриж" ялалт байгуулж улсын аваргын хүрэл медалийг хүртлээ. Энэ цагт алтан медалийн төлөө “Аврагч” спорт хороо, Орхон аймгийн волейболын холбооны багууд тоглож байна.
Ч.БОЛ


