З.Энхболд Т.Батаарын түр музейг үзлээ

Хуучирсан мэдээ: 2013.06.09-нд нийтлэгдсэн

З.Энхболд Т.Батаарын түр музейг үзлээ

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр /06.08/ Сүхбаатарын талбай дахь Батаарын түр музейг  иргэдийнхээ хамт үзэж сонирхлоо. “Би гэртээ ирлээ” нэртэй үлэг гүрвэлийн ховор олдворыг нийтэд дэлгэн үзүүлэх нээлтийн ажиллагаа өчигдөр болсон юм.


Түр музей нь ирэх есдүгээр сар хүртэл төв талбайд байршиж 0-6 насны хүүхдүүд, ахмад настнуудад үнэгүй, 7-16 насныхан 500, насанд хүрэгчид 1000 төгрөгийн тасалбар авч түүхэн үнэт олдворыг үзэж болох юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж