10 000 баррель газрын тосыг ”хязгаарлав” | News.MN

10 000 баррель газрын тосыг ”хязгаарлав”

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

10 000 баррель газрын тосыг ”хязгаарлав”

Мексикийн буланд далайд цутгаж буй газрын тосны цооногийг хяналтад авахаар оролдож байгаа “Бритиш Петролиум”-ын сүүлийн оролдлого зарим талаар амжилтад хүрч байгаа бөгөөд тус компани одоо өдөрт 10,000 баррель газрын тос далайд цутгуулалгүй авч чадаж байна. Бид ирэх долоо хоногуудад нэмэлт хяналтын төхөөрөмжүүд суулгах болно. Тэгснээр энэ хоёр систем зэрэг ажиллах үед бид далайд цутгаж байгаа газрын тосны хэмжээг бууруулж, зогсоох болно гэж тус компанийн гүйцэтгэх захирал Тони Хейвард “BBC” агентлагийн сурвалжлагчид ярьжээ. Энэ хэмжээ бямба гаригаас хойш өссөөр байгаа бөгөөд одоо далайд цутгаж болзошгүй 12,000-19,000 баррель газрын тосыг хяналтдаа авч чадаж байгаа бололтой. Энэ газрын тосны ослыг АНУ-ын түүхэн дэх хамгийн том осол гэж үзэж байгаа юм. “Бритиш Петролиум” компани Мексикийн булангийн экологийн орчинг анх байсан байдалд нь оруулах болно гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Обама газрын тосны осолд болон байгаль бохирдуулж байгаад “Бритиш Петролиум” компани хариуцлага хүлээх болно гэж мэдэгдсэн. Одоо байрлуулаад байгаа газрын тосны урсгал зогсоож, хянах хоолой нь цооногоос алдагдаж байгаа газрын тосыг далайн мандал дээр байгаа хөлөг онгоц руу шахах зорилготой. Энэ бол түр зуурын арга хэмжээ бөгөөд ойрын хугацаан д илүү найдвартай өөр системүүд нэмж суулгах юм болно.

“Бритиш Петролиум” компани гэмтсэн цооногны хажууд нэмж хоёр өөр цооног өрөмдөж байгаа бөгөөд ингэснээр газрын тос алдагдаж байгаа асуудлыг бүрмөсөн шийдэх болно гэж үзэж байна. Нэмж өрөмдөж байгаа цооногнуудын ажил наймдугаар сард дуусна. Цооногт осол гарснаас хойш өдийг хүртэл нийтдээ 20-45 сая галлон газрын тос алдагдсан гэж тооцоолж байна. Байгалийн бохирдолд АНУ-ын Люзиана, Миссисипи, Алабама, Флорида мужууд өртөөд байгаа. Газрын тосны эрсдэл байгалийн сайхнаараа алдартай, аялал жуулчлалаас их хэмжээний орлого олдог Флоридагийн далайн эрэг хавийн зарим наран шарлагын газруудын бизнест эрсдэл учруулаад байна. Мексикийн булангийн холбооны мэдэлд байдаг усан орчны гуравны нэгт хөл хорио тогтоогоод байгаа бөгөөд эндхийн загас, шувуунууд далайн бохирдлоос болж олноороо үхээд байгаа юм.

Газрын тос олборлох байгууламж дээр нь осол гарснаас хойш Бритиш Петролиум компанийн хувьцааны ханш гуравны нэгээр буураад байгаа юм. Газрын тос алдагдаж байгааг зогсоож, байгаль орчин хамгаалж, цэвэрлэхэд зарцуулж нэг тэрбум гаруй ам.доллар зарцуулаад байна гэж Бритиш Петролиум компани мэдэгдсэн.

Т.Бадрах /газрын тос/

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-07 220.101.173.186

mongolchuud ingej mongo zarah boluu

Avatar

www.Freecall.mn 2010-06-07 202.170.67.217

Hizgaargui yarih erh chelee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж