
АНУ-ын ерөнхийлөгч Обама газрын тосны осолд болон байгаль бохирдуулж байгаад “Бритиш Петролиум” компани хариуцлага хүлээх болно гэж мэдэгдсэн. Одоо байрлуулаад байгаа газрын тосны урсгал зогсоож, хянах хоолой нь цооногоос алдагдаж байгаа газрын тосыг далайн мандал дээр байгаа хөлөг онгоц руу шахах зорилготой. Энэ бол түр зуурын арга хэмжээ бөгөөд ойрын хугацаан д илүү найдвартай өөр системүүд нэмж суулгах юм болно.
“Бритиш Петролиум” компани гэмтсэн цооногны хажууд нэмж хоёр өөр цооног өрөмдөж байгаа бөгөөд ингэснээр газрын тос алдагдаж байгаа асуудлыг бүрмөсөн шийдэх болно гэж үзэж байна. Нэмж өрөмдөж байгаа цооногнуудын ажил наймдугаар сард дуусна. Цооногт осол гарснаас хойш өдийг хүртэл нийтдээ 20-45 сая галлон газрын тос алдагдсан гэж тооцоолж байна. Байгалийн бохирдолд АНУ-ын Люзиана, Миссисипи, Алабама, Флорида мужууд өртөөд байгаа. Газрын тосны эрсдэл байгалийн сайхнаараа алдартай, аялал жуулчлалаас их хэмжээний орлого олдог Флоридагийн далайн эрэг хавийн зарим наран шарлагын газруудын бизнест эрсдэл учруулаад байна. Мексикийн булангийн холбооны мэдэлд байдаг усан орчны гуравны нэгт хөл хорио тогтоогоод байгаа бөгөөд эндхийн загас, шувуунууд далайн бохирдлоос болж олноороо үхээд байгаа юм.
Газрын тос олборлох байгууламж дээр нь осол гарснаас хойш Бритиш Петролиум компанийн хувьцааны ханш гуравны нэгээр буураад байгаа юм. Газрын тос алдагдаж байгааг зогсоож, байгаль орчин хамгаалж, цэвэрлэхэд зарцуулж нэг тэрбум гаруй ам.доллар зарцуулаад байна гэж Бритиш Петролиум компани мэдэгдсэн.
Т.Бадрах /газрын тос/