Осло хот дэлхийн хамгийн үнэтэй хот болов

Хуучирсан мэдээ: 2013.06.09-нд нийтлэгдсэн

Осло хот дэлхийн хамгийн үнэтэй хот болов

Норвегийн нийслэл Осло хот дэлхийн хамгийн өндөр зарлагатай хот боллоо. ЕСА байгууллагын гаргасан жагсаалтад Москва тавд, Германы нийслэл Берлин 49-д бичигджээ.
 
Британийн маркетингийн ECA International компанийн судалгааны дүнгээр Осло дэлхийн хамгийн үнэтэй хот болон жагсаалтын эхнээс нь Токиог буулгажээ.

Нийт 430 хотын жагсаалтыг гаргахдаа тэнд амьдарч байгаа гадаадын бизнесменүүдийн зарлагыг тооцон хийжээ. Амжиргааны өндөр стандарттай Норвгид бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн онд хэд хэдэн удаа өссөн байна. Норвегин валют крона ханшаа нэмсэн нь ийм байдалд хүргэжээ.

Дэлхийн хоёр дахь үнэ зардал ихтэй хот нь Анголын нийслэл Луанда болж байна. Гадаадынханд хэрэгтэй импортын барааны хүртээмж муу байгаагаас тэдний үнийг хөөрөгддөг нь Луандаг үнэтэй хот болгов. Дараалаад Норвегийн Ставангер, өмнөд Суданы Юба, Оросын нийслэл Москва бичигдлээ.

Германы ихэнх хотуудад гадаадын хүмүүсийн амьжиргаа таатай болжээ. Берлин жагсаалтад хоёр байраар ухран 49-д,  Мюнхен 68-74-т, Штутгарт 80-89-д, Майнын Франкфурт 88-90-д тус тус бичигдэв. Евроны ханш унаснаас Герман хотуудын амжиргааны өртөг гадаадынханд буурчээ.

 Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж