Монгол улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын Тэргүүн зөвлөх Д.Дорлигжав ажлын айлчлал хийхээр Швейцарь улсыг зорьжээ. Энэ сарын 10-14-ны өдрүүдэд болох айлчлалын үеэр Д.Дорлигжав тус улсын ерөнхий прокурор, манай улстай хамтран ажилладаг хуульчидтай уулзаж, Швейцарь улсын прокурор, парламентийн ажилтай танилцах юм байна.
Айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Ерөнхий прокурорын туслах, Эрх зүйн туслалцаа, гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Ганзориг болон нарийн бичгийн дарга Э.Баатарням нар оржээ.
Д.ЖАРГАЛ