Стратегийн шинэ пуужингаар Орос зэвсэглэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2013.06.09-нд нийтлэгдсэн

Стратегийн шинэ пуужингаар Орос зэвсэглэгдэнэ

Орос энэ жилийн сүүлч гэхэд байлдааны жигүүрт стратегийн пуужингийн шинэ “Рубеж” цогцолборыг тавина. Ийм цогцолбороор зэвсэглэгдсэн эхний хороо нь 2014 онд байрлагдах аж. Энэ тухай Оросын Зэвсэгт хүчний Жанжин штабын Оператив удирдлагын төвийн дарга хурандаа генерал Владимир Зарудницкий мэдэгджээ. Цогцолборын дөрөв дэх туршилт энэ жилийн зургаадугаар сарын 6-нд хийгдсэн байна.  
 
«Капустин Яр» туршилтын талбайн хэмжих цогцолбор.

Фото: Оросын БХЯ

“Туршилтыг амжилттай болсон гэж дүгнэж байна. Бүх блокууд байндаа туссан. Туршилтыг дуусгахын тулд энэ жилдаа багтаан бас нэг буудлага хийх юм. Үүний дараа пуужингийн "Рубеж" цогцолборыг Стратегийн пуужинт хүчний зэвсэглэлд авна. Пуужингийн эхний хороог 2014 оноос байрлуулж эхлэнэ” гэж Зарудницкий мэдэгдэв. Одоо бие бүрэлдэхүүнд шаардлагатай дэд бүтцийг бэлтгэж байгаа гэж генерал өгүүлжээ.

Шинэ пуужингийн туршилтыг Астрахань мужийн “Капустин Яр” туршилтын талбайд хийлээ. Пуужингийн байлдааны блокуудыг Казахстан дахь “Балхаш” туршилтын талбайгаас хөөргөсөн байна. Блокууд байндаа туссан мөн энэ цогцолбор нь  тусгал өндөртэй дэлхийд байгаа агаар довтолгооны ямар ч системийг нэвтрэх чадвартай ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж