Цэлмэн хүүг гэрт нь хүргэж өглөө

Хуучирсан мэдээ: 2013.06.09-нд нийтлэгдсэн

Цэлмэн хүүг гэрт нь хүргэж өглөө

Хүүхэд хамгаалал хаяг тогтоох төвийн алба хаагчид гудамж талбай, олон нийтийн газарт сэлгүүцэн, тэнэмэл байдлаар амьдарч байгаа хүүхдүүдийг гэмт хэрэгт өртөх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 4 удаа нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, 58 хүүхдийг төвийн дотуур байранд хүлээн авч, 45 хүүхдийг ар гэр, асран хамгаалагчид нь, 5 хүүхдийг  халамжийн төвд хүлээлгэн өгсөн.

2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр  Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 39 дүгээр байрны гаднаас алга болсон Цэлмэн гэгч хүүг Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвийн алба хаагчид олж гэрт нь хүргэж өглөө.

Эх сурвалж: www.ubpolice.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж