НИЙСЛЭЛИЙН ЦАГДАА
@Niislel_tsagdaa
Хүүхэд хамгаалал хаяг тогтоох төвийн алба хаагчид гудамж талбай, олон нийтийн газарт сэлгүүцэн, тэнэмэл байдлаар амьдарч байгаа хүүхдүүдийг гэмт хэрэгт өртөх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 4 удаа нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, 58 хүүхдийг төвийн дотуур байранд хүлээн авч, 45 хүүхдийг ар гэр, асран хамгаалагчид нь, 5 хүүхдийг халамжийн төвд хүлээлгэн өгсөн.
2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 39 дүгээр байрны гаднаас алга болсон Цэлмэн гэгч хүүг Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвийн алба хаагчид олж гэрт нь хүргэж өглөө.
Эх сурвалж: www.ubpolice.mn