LinkedIn өсөлтөөр Facebook-ийг ардаа орхив

Хуучирсан мэдээ: 2013.06.09-нд нийтлэгдсэн

LinkedIn өсөлтөөр Facebook-ийг ардаа орхив

Ажил хэргийн LinkedIn сүлжээ Forbes сэтгүүлийн хамгийн хурдан өсч байгаа АНУ-ын технологийн компаниудын шинэ чансааны жагсаалтыг тэргүүлэв.

Фото: Robert Galbraith / Reuters

Орлогын доод хэмжээ нь 150 сая ам.доллар, зах зээлийн хөрөнгөжилт нь хагас тэрбум хүрсэн ашиг орлого сайтай 2,1 мянган технологийн компаниудыг чансаа гаргахдаа Forbes сонгон авсан байв.

Орлогын өсөлт нь сүүлийн гурван жилд доод талдаа сард 10 хувиар мөн сүүлийн 12 сарын турш 10 хувиар тус тус нэмэгдсэн компаниуд л сэтгүүлийн жагсаалтад хамрагдсан байв. Үүний зэрэгцээ гол нэг үзүүлэлт нь ойрын 3-5 жилийн дотор арван хувийн өсөлтийн дүгнэлт хийж болох тогтвортой өсөлтийн хөгжил болжээ.

LinkedIn компани сүүлийн гурван жилд орлогын 102 хувийн дундаж өсөлттэйгээр чансааг тэргүүлсэн байна. Хоёрдугаарт Facebook (87 хувь), гуравт нь Apple (55 хувь) тус тус бичигдлээ. Бас нэг технологийн томоохон компаний нэг болох Google  дөнгөж 17-д орсон ба өсөлт нь 29 хувь байжээ.

LinkedIn нь мэргэжлийн хүмүүст зориулсан олон нийтийн сүлжээ бөгөөд 2003 онд ажилд оржээ. Энэ жилийн нэгдүгээр сард сүлжээний хэрэглэгчдийн тоо 200 сая хүнээс давсан ба түүнийг 19 хэлээр ярьдаг 200 орны хэрэглэгчид ашиглаж байна. Хэрэглэгчдийн ихэнх нь америкчууд юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж