сэтгүүлийн хамгийн хурдан өсч байгаа АНУ-ын технологийн компаниудын шинэ
чансааны жагсаалтыг тэргүүлэв.
Фото: Robert Galbraith / Reuters
Орлогын
доод хэмжээ нь 150 сая ам.доллар, зах зээлийн хөрөнгөжилт нь хагас
тэрбум хүрсэн ашиг орлого сайтай 2,1 мянган технологийн компаниудыг
чансаа гаргахдаа Forbes сонгон авсан байв.
Орлогын өсөлт нь
сүүлийн гурван жилд доод талдаа сард 10 хувиар мөн сүүлийн 12 сарын турш
10 хувиар тус тус нэмэгдсэн компаниуд л сэтгүүлийн жагсаалтад
хамрагдсан байв. Үүний зэрэгцээ гол нэг үзүүлэлт нь ойрын 3-5 жилийн
дотор арван хувийн өсөлтийн дүгнэлт хийж болох тогтвортой өсөлтийн
хөгжил болжээ.
LinkedIn компани сүүлийн гурван жилд орлогын 102
хувийн дундаж өсөлттэйгээр чансааг тэргүүлсэн байна. Хоёрдугаарт
Facebook (87 хувь), гуравт нь Apple (55 хувь) тус тус бичигдлээ. Бас нэг
технологийн томоохон компаний нэг болох Google дөнгөж 17-д орсон ба
өсөлт нь 29 хувь байжээ.
LinkedIn нь мэргэжлийн хүмүүст зориулсан
олон нийтийн сүлжээ бөгөөд 2003 онд ажилд оржээ. Энэ жилийн нэгдүгээр
сард сүлжээний хэрэглэгчдийн тоо 200 сая хүнээс давсан ба түүнийг 19
хэлээр ярьдаг 200 орны хэрэглэгчид ашиглаж байна. Хэрэглэгчдийн ихэнх нь
америкчууд юм.