О.Ганбатыг ГЕГ-ын даргаар томиллоо

Хуучирсан мэдээ: 2013.06.08-нд нийтлэгдсэн

О.Ганбатыг ГЕГ-ын даргаар томиллоо

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас Гаалийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Осорын Ганбатыг тус газрын даргаар томилох шийдвэр гаргажээ. Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус газрын дарга Д.Цэвээнжавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, О.Ганбатыг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилоод байсныг ийнхүү өнөөдөр жинхэлжээ.

О.Ганбат нь Дундговь аймгийн харьяат, Олон улсын харилцааны дээд сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, Удирдлагын Академийн докторонтур дүүргэсэн. Орос хэлний багш, нябо эдийн засагч мэргэжилтэй, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг аж. Тэрээр 1983 онд Сүхбаатар аймагт багшийн ажлаар хөдөлмөрийн гараагаа эхэлж тус аймгийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргын ажлыг эрхэлж байсан. Мөн 1997-99 онд Нийслэлийн өмчийн газарт мэргэжилтэн, 2000-2006 онд Сангийн Яаманд газар, хэлтсийн дарга, 2006 оноос Санхүүгийн зохицуулах хороонд ажлын албаны даргаар тус тус ажиллаж байжээ.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж