Энэтхэг алтаар алдагдлаа нөхнө

Хуучирсан мэдээ: 2013.06.08-нд нийтлэгдсэн

Энэтхэг алтаар алдагдлаа нөхнө

Алтны хамгийн том худалдан авагч Энэтхэг улс одоогийн төсвийн алдагдлаа хазаарлах үүднээс алтны импортод ногдуулдаг татвараа нэмэгдүүллээ.

Дэлхийн алтны консулаас тус улсын металын эрэлт энэ улиралд огцом ихсэх талаар мэдээлэл цацагдсны дараа дээрх шийдвэр батлагдлаа.

Өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн гурван ч удаа алтны татварын хэмжээгээ нэмэгдүүлсэн Энэтхэг энэ удаад зургаан хувийн татвараа найм болгож өсгөсөн байна. Харин “All India Gems & Jewellery” худалдааны холбооноос энэ жил алтны импортыг 20 хүртэлх хувиар буурна хэмээн таамаглаад буй.

Энэ оны дөрөвдүгээр сард алтны ханш өнгөрсөн хоёр жилийн хугацаан дахь доод хэмжээндээ хүрсэн нь Азийн үнэт эдлэлийн эрэлтийг эрс өсгөх шалтгаан болжээ. Энэтхэг улсын авч буй одоогийн арга хэмжээ нь 1.2 тэрбум гаруй хүнийхээ баяр ёслол, хурим найраас эхлүүлэн олон тэмдэглэлт үйл ажиллагаанд зориулан худалдан авдаг металын эрэлтийг бууруулж, инфляцийг барих зорилготой аж.  Өнгөрсөн оны сүүлийн улиралд үүссэн эрэлтийн нөлөөгөөр төсвийн алдагдал 32.5 тэрбум ам.долларааар нэмэгдэж ДНБ-ий 6.7 хувьтай тэнцсэн дүнтэй гарсан билээ.

Энэ оны хоёрдугаар улиралд тус улсын алтны импорт 300-400 тонн  байхаар байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн нийт тээвэрлэлтийн тал хувьтай тэнцэх дүн аж. Тус улсын рупи мөнгөн тэмдэгтийн хувьд өнгөрсөн сард ам.долларын эсрэг 4.8 хувиар суларсан бөгөөд Азийн 11 мөнгөн тэмдэгт дундаа хамгийн их уналттай нь байжээ.

Б.ЭНХЦЭЦЭГ
Эх сурвалж: www.MongolianEconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж