Махны өргөтгөсөн худалдаа нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Махны өргөтгөсөн худалдаа нээгдлээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба өнөөдрөөс эхлэн мах, махан бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна. Тус худалдааг өнөөдрөөс  Чингэлтэй дүүргийн "Хүчит шонхор" захад, 9-ний өдрөөс Хан-Уул дүүргийн Чингисийн өргөн чөлөөний автобусны эцсийн буудлын урд талд "Скай хайпермаркет"-д тус тус долоо хоногийн хугацаатайгаар болох ажээ. Өргөтгөсөн худалдаанд нийслэлийн томоохон мах боловсруулах үйлдвэрүүдийн бэлтгэсэн үхэр, адуу, дайвар бүтээгдэхүүнүүдээс гадна хөдөө орон нутгаас нийслэлд нийлүүлэгдэж буй махыг худалдаална гэв. Ингэснээр сүүлийн үед үнэ нь өсөөд нийслэлийн иргэдийг бухимдуулаад байгаа махны үнийг бууруулж, хямд үнээр үйлчлэх боломжтой болно гэж үзжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж