
Монгол Улсаас хууль бусаар гарч АНУ-ын Нью-Йорк хотноо дуудлага худалдаагаар худалдаалагдах гэж байсан Үндэсний соёлын үнэт өв Тираннозавр батаарын олдворыг эргүүлэн авч ирэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон хамт олонд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гарын үсэг бүхий хүндэт өргөмжлөлийг энэ үеэр гардууллаа.
Энэ оны 9 дүгээр сарын 15 хүртэл ажиллах түр музейг эхний нэг сар үнэ төлбөргүй, дараагийн сараас насанд хүрэгчид 1000, хүүхэд 500 төгрөгөөр үзэж сонирхох боломжтой гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.