Английн “Манчестер Юнайтед” Уругвай шигшээ багийн ирээдүйн ахлагч гэгдэж буй хамгаалагч Гильермо Варелаг худалдан авлаа. Өдгөө 20 настай Уругвайн “Пеньяроль”-ийн хамгаалагч Гильермо Варела энэ жил улсын аварга болсон юм. Өсөх ирээдүйтэй, залуу хамгаалагч Варелаг Европын томоохон багууд сонирхож байсан ч ийнхүү “Манчестер Юнайтед”-ийн эгнээнд нэгдлээ. Варела зургадугаар сарын 13-21-нд Турк улсад болох 21 хүртэлх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шигшээ багийнхаа хамт оролцох юм.
Б.БИЛЭГ