Усанд осолдсон оюутны цогцсыг олжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.08-нд нийтлэгдсэн

Усанд осолдсон оюутны цогцсыг олжээ

Эрдэнэт хот руу танилцах дадлагаар явах замдаа усанд осолдсон “Газарчин” дээд сургуулийн хоёрдугаар дамжааны оюутны цогцсыг Дархан-Уул болон Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын албаныхан өнөөдөр өглөө 09:00 цагийн орчимд олжээ. Дархан хотоос Эрдэнэт рүү салдаг гүүрний орчимд Хараа голд живсэн энэ харамсалтай хэрэг зургадугаар сарын 4 буюу өнгөрөгч мягмар гаригийн орой 21.00 цагийн үед гарчээ.

"Газарчин" дээд сургуулийн таван багш, 124 оюутан танилцах дадлага хийхээр Улаанбаатараас Эрдэнэт рүү явсан байна. Замдаа Дарханаас Эрдэнэт хот руу салдаг гүүрний хажууд тохой бараадаж, түр буудалласан гэнэ. Гэтэл таван оюутан усанд орж, улмаар нэг нь усанд осолджээ. Тэд Дархан-Уул аймгийн онцгой байдлын албанынханд мэдэгдэж, эрэн хайж, самнах ажиллагааг тэр даруй эхлүүлсэн байна. Ингээд дөрөв хоногийн дараа усанд эндсэн оюутны цогцсыг олжээ.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж