Жастин Темберлейк Камерон Диаз хоёр нэг кинонд

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

Жастин Темберлейк Камерон Диаз хоёр нэг кинонд

Найруулагч Жейк Кастаны хийхээр төлөвлөж байгаа "Муу багш" киноны гол дуруудийн нэгд дуучин Жастин Темберлейк тоглохоор болжээ. Энэ тухай The Hollywood  мэдээлж байна.
   Зураг авалтын талбай дээр дуучны хамтран тоглох хүнээр түүний хуучин амраг жүжигчин Камерон Диаз ирсэн байжээ. Камерон Диазын хувьд тус кинонд ямар ч хамаагүй аргаар зорьсондоо хүрдэг хэл амтай долдугаар ангийн багшийн дүрийг бүтээх аж. Үүгээрээ киног бүтээгчид өдөр тутмын хүмүүсийн амьдралд тулгардаг явган яриа, элдэв хэл ам, хов живийг хөндлөнгөөс харуулахыг зорьж байгаа ажээ.  
   Кино зураг авалтыг Лос-Анжелост энэ сардаа багтаан дуусгана. Дуучин Жастин Темберлейк нь энэ оны эхээр Харвардын Их сургуулийн театрын нийгэмлэгийн шагнал авсан. Тэр хамгийн сүүлд найруулагч Дэвид Финчерийн бүтээсэн кинонд тогложээ. Энэ кинонд "Face book"-ийн ертөнцийг бий болгосон түүхийн тухай өгүүлдэг бөгөөд дуучин файл солилцох сүлжээг бүтээгчдийн нэг болох Шон Фаркерийн дүрд амжилттай тоглосон юм.
                                                                                                                                Л.Золбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж