
Барбара Стрейзанд “Barbra Live” тоглолтоосоо өнгөрөгч оны байдлаар 40.7 сая ам.долларын орлого олсноор хамгийн олон үзэгчтэй аялан тоглолтын эзнээр тодрох болсон. Дуу хөгжимд хөл тавьснаасаа хойш Стрейзанд “An Evening with Barbra Streisand” “Barbra Streisand”, “Timeless”, “Streisand” “Barbra Live” тоглолтуудаараа хамгийн их ашиг орлого олж, олон мянган сонсогч фэнүүдийг цуглуулж чадсан тухай хэвлэлүүд онцолдог. Тэрээр ирэх зургадугаар сарын 22 хүртэл Хойд Америк, Европ, Азиар аялан тоглолтоо үргэлжлүүлэх юм байна.
Э.АНХТУЯА