Б.Гангаамаа К2-т авирахад бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.07-нд нийтлэгдсэн

Б.Гангаамаа К2-т авирахад бэлэн болжээ

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа К2 ууланд авиралт хийх гэж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тэрээр ээлжит оргил өөд дайралт хийхэд бэлэн болсноо зарлав. Тэрээр таван жилийн турш судалгаа хийж, бэлтгэл хийсний эцэст авиралтаа эхлүүлэх гэж байгаа нь энэ. К2 уулын оройг “Лонхны хүзүү” гэж нэрлэдэг бөгөөд 300 метр газар нь 90 градусын эгц байдаг ажээ. Дэлхийн хэмжээнд ердөө л 200 гаруй хүн тус ууланд авирсанаас 11 нь эмэгтэй уулчин авирч байжээ.

Манай улсаас анх удаа тус оргилд авирах гэж байгаа гавьяат тамирчин Б.Гангаамаа өнөөдөр Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргалаас алтан соёмбот төрийнхөө далбааг гардан авлаа. Б.Гангаамаа гавьяат ирэх даваа гаригт Пакистан улсын зүг жолоо зална. Харин авиралт нь долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 10-ны хооронд болох юм байна. Итали, Канад, Америк, Швейцарь, Георгийн Вант улс зэрэг нийт зургаан орны тамирчидтай нэг баг болон авирах гэнэ. Авирах хугацаанд цаг агаарын байдлаас хамаарч нийт найман удаа буудаллаж оргилд хүрэх аж.

М.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж