Тавантолгойн асуудлыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Тавантолгойн асуудлыг хэлэлцэж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Бүлгээр нийт арван асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэх аж. Энэ асуудлыг бүлгийн хуралдаанд Сангийн сайд С.Баярцогт  яг одоо танилцуулж байна. Хоёр дахь чухал асуудал нь Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг авч хэлэлцэнэ.

Мөн Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Хөгжлийн бодлогын санхүүжилт-2” хөтөлбөр, “Олон улсын салбарыг хамарсан техник туслалцааны төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслүүдийг авч хэлэлцэхээр жагсаалтад багтаажээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж