Хүүхдийн спортын наадам Улаанбаатарт болно

Хуучирсан мэдээ: 2013.06.07-нд нийтлэгдсэн

Хүүхдийн спортын наадам Улаанбаатарт болно

Манай улсад монгол туургатны хүүхдийн наадам анх удаа болох гэж байгаа билээ. Тэгвэл уг наадмын гэрээнд гарын үсэг зурах ёслол болов.

Гэрээ үзэглэх ёслолд Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал, Биеийн тамирын бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Сүрэнхорлоо, Спортын бэлтгэлийн төвийн захирал Б.Наранбаатар, дэд захирал Ц.Одонбаяр, Хятадын Өвөрмонголын өөртөө засах орны Спортын товчооны дарга Ши Мэй, ОХУ-ын Спортын агентлагийн дарга В.М.Бумбошкин тэргүүтэй албаны хүмүүс байлаа. Монголын туургатны хүүхдийн спортын IV наадмыг ирэх есдүгээр сарын 18-22-нд Улаанбаатар хотод зохион байгуулах юм.

Б.ЗУЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж