Ойжуулалтын арга хэмжээ гэдэгт сор, шилмэл мод, үр бэлтгэх ой сонгох, плантаци байгуулах, мод сөөгний үр боргоцой бэлтгэж боловсруулах, чанарын шинжилгээ хийх, тарьц суулгац ургуулах, ойг нөхөн сэргээх, тарьж ургуулах, байгалийн сэргэн ургалтанд туслах, ойн зурвас, ургамлын цэцэрлэг байгуулах, голын эх, эрэг дагуу мод тарьж төгөл байгуулах, баянбүрд бий болгох ажил үйлчилгээ хамаарах юм.
Цэцэрлэгжүүлэлтийн арга хэмжээнд төв суурин газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах, мод, сөөг тарих, тэдгээрийг арчлах, таналт хийх, цэцгийн мандал байгуулах, талбайн зүлэгжүүлэлт хийх, ногоон массыг бий болгох бүх ажил үйлчилгээ хамаарна.
Ойн аж ахуйн арга хэмжээ гэдэгт ойн тооллого, ой зохион байгуулалтын ажил, ойн болон дагалт нөөцийн ашиглалт, хамгаалалт, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, мод бэлтгэлийн талбай тусгаарлах, ойн хөнөөлт шавж, өвчин, ойн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэж хамгаалах зэрэг ажил үйлчилгээ орох юм байна. Энэхүү хууль өнөөдрөөс буюу 2013 оны зургадугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэх юм байна.