Хатан хааны төрсөн өдрийг урагшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Хатан хааны төрсөн өдрийг урагшлуулжээ

Английн хатан хаан Елизавета II төрсөн өдрөө тэмдэглэдэг хоёр өөр өдөр товлон тогтоосон байдаг дэлхийн цөөн суут хүмүүсийн нэгэн юм. Магадгүй үүнээс шалтгаалан АНУ-ын Төрийн Департментаас долоо хоногийн өмнө төрсөн өдрийнх нь  баярын мэндчилгээ хүргэсэн байж болох юм.

АНУ-ын Төрийн Департментийн тэргүүн хатагтай Хиллари Клинтон энэ өнгөрөгч баасан гаригт Английн хатан хаан Елизавета II -т төрсөн өдрийн баярыг нь тохиолдуулан баярын илгээлт явуулж, АНУ, Нэгдсэн Вант Улсын хооронд оршин тогтнож буй  “онцгой харилцаа”-нд сэтгэл нэн хангалуун байгаагаа илэрхийлжээ.
Тэрээр “Энэхүү баяр баясгалан  дүүрэн бялхсан үе мөчид хатан хааны амьдрал, үйл ажиллагаанд нь гүн хүндэтгэлээ илэрхийлэхийн ялдамд манай хоёр орны онцгой харилцаанд сэтгэл хангалуун байгаадаа бахархаж байна” гэсэн баярын илгээлтийг Төрийн нарийн бичгийн дарга долоо хоногийн өмнө илгээж байгаагаа анзааралгүй  явуулсан байна.

Хатан хаан Елизавета II 1926 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр төрсөн бөгөөд эдүгээ 84 насны босго алхаж байгаа ба төрсөн өдрийн баяраа жил бүрийн зургадугаар сард тэмдэглэдэг уламжлалтай юм. Төрсөн өдрийн баяраар нь цэргийн ёслолын  жагсаал болдог ажээ. АНУ-ын Төрийн Департамент хатан хааны төрсөн өдрийг энэ жил зургадугаар сарын 12-ны өдөр тэмдэглэхээр товлосныг анзаараагүй бололтой.

Болсон явдлын талаар сурвалжлагчдын тавьсан асуултад АНУ-ын Төрийн Департаментын хэвлэл мэдээллийн төлөөлөгч Philip Crowley “Бид долоо хоногийн өмнө түрүүлээд илгээлт явуулчихжээ” гэж инээмсэглэн хариулаад ер нь “Хэдийд хэзээ ч гэсэн долоо хоног хоцорч байснаас түрүүлж баяр хүргэсэн нь дээр биз дээ” хэмээн инээд алдан хариулжээ.
Хиллари Клинтон өөрийн илгээсэн илгээлтдээ Дэлхийн хоёрдугаар дайны  үед ид залуу гүнж Елизавета “улс орноо хөдөлгөөнд оруулах” үйлсэд хувь нэмэр оруулсныг эргэн дурсаад “Тэр үеэс эхлэн улс орныхоо бүрэн бүтэн байдал, шийдэл гаргах асуудалд” тууштай зогсож ирснийг цохон тэмдэглэжээ.
Мөн түүнчлэн АНУ болон Нэгдсэн Вант улс “XXI зууны сөргөлдөөний дуудлагад” хамт байгаагаа Хиллари онцлон тэмдэглээд “Афганистан болон  дэлхийн эдийн засгийг сэргээн босгох, Ойрхи дорнодод энх амгалан байдал тогтоохын төлөө” хамтран зүтгэж байгаагаа онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж