
Эрүүл мэндийн сайдын 2011 оны 107 дугаар тушаалаар Монголд эмчлэгддэггүй өвчний жагсаалт гарсан. Энэ жагсаалтад багтсан гадаад эмчилгээний зардлын тодорхой хэсэгт тусламж үзүүлдэг, энэ асуудлаар Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Өнөржөргөлд хандаарай” гэсэн хариултыг “11 11”-ийн оператор иргэн А-д өгчээ. Энэчлэн 5 дугаар сарын 30-аас 6 сарын 6 хүртлэх энэ хугацаанд 1131 иргэн тус төвд ханджээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.