
Түүнчлэн төв суурин газрын нийт ногоон байгууламжийн судалгааг аймаг, сумын төв, байгууллага, аж ахуйн нэгж тус бүрээр шинэчлэн гаргаж, сумын төвүүдэд шинээр байгуулах цэцэрлэгт хүрээлэнг зураг төсвийн дагуу гүйцэтгэх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн эдэлбэр газрын 10 хувийг заавал ногоон байгууламжтай болгох, хуучин байсан ногоон байгууламжууад нэмж мод бут тарих, ургамлан хашлага, зүлэгжүүлэлт, хайс хамгаалалтыг сольж шинэчлэх гэх мэт арга хэмжээ авч ажиллахыг сумдын удирдлагуудад үүрэг болголоо.
Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд хувийн хэвшлийнхэн өргөн хүрээтэй оролцож байгаа бөгөөд “Өв-Таван эрдэнэ”, “Батбаянхангай” ХХК-иас Тарагт сумын Дайргын гол, Арвайн талд ойн зурвас, төгөл байгуулах, “БТМ”, “Үхэрчийн булаг” зэрэг аж ахуйн нэгжүүдээс 0.5-1.0 га бүхий Мод үржүүлгийн газар байгуулах зэрэг ажлыг эхлүүлсэн байна гэж Өвөрхангай аймгаас мэдээлэв.