Бэлтгэн нийлүүлэгчдэд зориулсан уулзалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Бэлтгэн нийлүүлэгчдэд зориулсан уулзалт эхэллээ

Өнөөдөр Континентал зочид буудлын хурлын танхимд Улаанбаатар Монголын Мянганы Сорилтын Сангийн Худалдан авалтын албанаас  хэрэгжүүлж буй Эрүүл мэндийн төслийн үйл ажиллагааны хүрээнд худалдан авалтын үйл ажиллагаанд бэлтгэн нийлүүлэгчдийн оролцоог дэмжих үүднээс дотоодын нийлүүлэгч, гүйцэтгэгч, зөвлөх болон зөвлөх бус үйлчилгээ үзүүлэгчдийг танилцуулга уулзалтыг зохион байгуулж байна.

Тус семинарын зорилго нь Мянганы Сорилтын Корпорацийн худалдан авалтын журам, ил тод байдлын зарчим болон зарлагдах тендерийн тухай мэдээллийг оролцогч ханган нийлүүлэгч, гэрээт байгууллага, зөвлөх үйлчилгээний байгууллагуудад хүргэхэд чиглэж байгаа юм. Семинарын үеэр тендерт хэрхэн оролцох талаар мэдээлэл өгч тендерийн бичиг баримт бүрдүүлэх, хүлээлгэн өгөх тал дээр гардаг түгээмэл алдаа, дутагдлын талаар оролцогчдод сануулж тэдгээр алдаа дутагдлыг гаргахгүй байх тал дээр зөвлөмж өгөх юм. Түүнчлэн, нэхэмжлэхэд тавих шаардлага болон төлбөрийн нөхцөл, гэрээт ажлуудын холбогдох албан татвараас чөлөөлөгдөх боломж, түүнд тавигдах шаардлагын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгөхөөр төлөвлөжээ.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж