
Тус семинарын зорилго нь Мянганы Сорилтын Корпорацийн худалдан авалтын журам, ил тод байдлын зарчим болон зарлагдах тендерийн тухай мэдээллийг оролцогч ханган нийлүүлэгч, гэрээт байгууллага, зөвлөх үйлчилгээний байгууллагуудад хүргэхэд чиглэж байгаа юм. Семинарын үеэр тендерт хэрхэн оролцох талаар мэдээлэл өгч тендерийн бичиг баримт бүрдүүлэх, хүлээлгэн өгөх тал дээр гардаг түгээмэл алдаа, дутагдлын талаар оролцогчдод сануулж тэдгээр алдаа дутагдлыг гаргахгүй байх тал дээр зөвлөмж өгөх юм. Түүнчлэн, нэхэмжлэхэд тавих шаардлага болон төлбөрийн нөхцөл, гэрээт ажлуудын холбогдох албан татвараас чөлөөлөгдөх боломж, түүнд тавигдах шаардлагын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгөхөөр төлөвлөжээ.
Б.Энхмандах