Ё.Отгонбаяр албан ёсоор хүсэлт гаргаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.06.07-нд нийтлэгдсэн

Ё.Отгонбаяр албан ёсоор хүсэлт гаргаагүй гэв

Нийслэлийн Прокурорын газрын орлогч Ц.Батболд дөнгөж сая УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэргий О.Эрдэнэсолонгыг шалгаж байгаа гэх хэргийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Улсын мөрдөн байцаах газрын Эрүүгийн Цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ хэргийг шалгаж байгаа. Сэжигтэн О.Эрдэнэсолонго нь дөрвөн банкинд 21 дансаар их хэмжээний мөнгөн гүйлгээ хийсэн нь тогтоогдсон тул энэ сарын 5-ны өдрөөс эхлэн саатуулан шалгаж байгаа болно. Одоохондоо мөнгөн дүнгийн тухайд тодорхой мэдээлэл өгөхгүй. “Ё.Отгонбаяр гишүүний хувьд эхнэр О.Эрдэнэсолонготойгоо уулзах хүсэлтийг албан ёсоор ирүүлээгүй байгаа” гэв.

Дэлгэрэнгүйг видео мэдээллээс үзнэ үү.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж