Хуучирсан мэдээ: 2013.06.07-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг эрүүгийн хэрэгтнээр татсан талаар Цагдаагийн ерөнхий газраас албан ёсоор мэдэгдсэн. Шалгаж байгаа гэнэ лээ. Түүнийг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 13-нд БНСУ руу хуралд оролцох нэрийдлээр мөрдөн байцаалтаас оргон зугтсан учраас Олон улсын эрүүгийн цагдаагийн газар буюу Интерполд хандан эрэн сурвалжлуулж байгаа гэж албаны хүн, албан ёсоор хэвлэлийнхэнд зарласан болохоор итгэхээс аргагүй. Гэтэл өчигдөр Н.Хүрэлбаатарын шавь гэх хоёр залуу багшийнхаа ил захидал ч юм шиг, мэдэгдэл ч юм шиг нэг хуудас бичгийг сэтгүүлчдэд уншиж өгөв. Н.Хүрэлбаатар хэрэг хийснээ мэдээгүй, шалгагдаж бай­гаагаа дуулаагүй, Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаагаа сон­соогүй юм байх. Өөрт нь болон ар гэрийнхэнд нь ч хэлээгүй болохоор мэдээгүй гэнэ. “Та битгий яваарай, таныг шалгаж магадгүй. Монголын хилийг алхсан байвал мөрөөр чинь мөшгиж байгаад олчихно” гэж хэлэх ёстой байж. Сайд асан маргааш албан ёсоор Монголдоо ирнэ гэдгээ хоёр шавиараа дамжуулан мэдэгдэж байгаа нь хачирхалтай. Буруугүй болоод л Монголдоо очно гэж албан ёсоор мэдэгдэж байгаа юм болов уу.  Гэмгүй бай­хад нь гэмтэн болгож, наанадаж Монгол Улсад, цаанадаж олон улсад унасан нэр хүндээ сэргээж, Цагдаагийн ерөнхий газрынхны “бөөрийг гаргах” нь л дээ.

Б.ОЮУНГЭРЭЛ
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж