Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Амьдарлын тойрог

Дотор давчдаж, цээжин дээр
нэг л зүйл хөндүүлэтэл дараад байх шиг, үнэндээ юунд ч юм гомдож шаналж
уйлмаар. Нулимсан дусал нүдийг бүрхэн ирэв гадагшлахгүй. Эргэн тойронд
нь байгаа хүмүүсийн яриа сонсогдохгүй. Магадгүй тэд өөрийг нь байна гэж
харахгүй байх шиг. Тэр хэн нэгэнд харагдахгүй, үзэгдэхгүй бас
сонсогдохгүй байх шиг нэг л тийм хачин мэдрэмж. Асгартал уйлмаар. Гэвч
нулимс нүдний аяганд цийлэгнэж, хоолой ирвэгнүүлээд гадагшаа биш
дотогшоо л урсана. 

Гэнэт утасны жингэнэх дуунаар цочиж үл мэдэгдэх хачин байдлаас гарч
утсаа авлаа. Юу ч дуугаралгүй зүгээр л сонслоо.

-Хаана байгаа юм бэ? Ирэх болоогүй юу? гэх хэзээнээс ч танил болсон
нь л үл мэдэгдэх танил хоолой. Ямартай ч энэ л танил хэрнээ танил биш
хүнтэй амьдарлынхаа 10-аад жилийг хамт туулж, жаргал зовлонгоо
хуваалцаж. Гэвч би л жаргал, зовлон аль байдгаа ганцаар хуваалцаж. Би л
нээлттэй цонх шиг өөрийн гэсэн бүхний түүний өмнө харамгүй дэлгэчихэж.
Харин тэр…

Сондорыг түмэн бодолд дарагдан суухад ажлйнх нь амтай хэлтэйгээрээ
зартай Хулан хажууд нь ирчихсэн

-За манай жаргалтай бүсгүй яагаад бодлогоширчихоо вэ? гэж хэлээд
хариу хэлэхийг нь хүлээн алаг нүдээ эргэлдүүлэн өөдөөс нь харж нэлээд
зогссоноо бүгдэд хандах мэт чангаар

-Ингэж жаргалтай амьдардаг хүүхэн бас ингэж юм бодох үе байдаг л
байна. Ямар над шиг өдрийн хоолондоо санаа зовж, хоёр хүүхдээ ганцаар
тэжээдэг амьтан байгаа биш. Халамжтай ажилтай нөхөртэй, мөнгөнд ч санаа
зовохгүй амьдардаг байж хэмээн ёжлох мэт хэлэхэд Сараа хажуунаас нь

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж