Шаардлага хангаагүй барилгын ажлыг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2013.06.07-нд нийтлэгдсэн

Шаардлага хангаагүй барилгын ажлыг зогсоожээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2011-2012 онд шинээр баригдаж байгаа барилгуудад шалгалт хийжээ. Шалгалтад Улаанбаатар хот болон дөрвөн аймагт баригдаж байгаа 16 объект, 27 аж ахуйн нэгж байгууллага, 36 инженер техникийн ажилтан хамрагдсан байна.

Шалгалтын явцад Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байгаа  “Интеко инженеринг” ХХК-ийн гүйцэтгэж буй 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын  ажлыг зогсоожээ. Мөн Баянгол дүүрэгт “Цаст констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 640 суудалтай сургууль, Баянзүрх дүүргийн “Хөвсгөл геологи” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 92-р сургуулийн өргөтгөлийн барилгуудын “Газар хөдлөлийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрмийн 3.29 дэх заалтын шаардлагыг хангаагүй өрсөн ханыг буулгуулах арга хэмжээ авсан байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж