Эрэгтэйчүүдийн хувьд “Аврагч”, “Хүч” спорт хороод, Орхон аймгийн волейболын холбооны баг, мөн “Ланд Бриж” гэсэн багууд шалгарчээ. Маргааш “Аврагч” vs “Ланд Бриж”, “Орхон” vs “Хүч” багийн тоглолт болох бөгөөд хожсон хоёр баг нь аваргын төлөө, хожигдсон багууд хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд зургаан баг тойргоор тоглож, I ба II байраар шалгарсан багууд алтан медалийн төлөө, тойргийн тоглолтод III ба IV байр эзэлсэн багууд хүрэл медалийн төлөө тоглоно. Эмэгтэйчүүдийн төрөлд тойргийн тоглолт маргааш өндөрлөнө, гэхдээ “MCS”, “Хилчин”, “Мөнхтийн” болон Нийслэлийн Боловсролын газрын багууд шөвгийн дөрөвт шалгарах нь нэгэнт тодорхой болжээ.
Сануулахад, медалийн төлөөх тоглолтууд ирэх ням гаригт Спортын төв ордонд болно.