Хүүхдийн зохиолын уралдаан зарлав

Хуучирсан мэдээ: 2013.06.07-нд нийтлэгдсэн

Хүүхдийн зохиолын уралдаан зарлав

Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас хүүхдэд зориулсан уран сайхны болон хүүхэлдэйн киноны зохиол шалгаруулах уралдаан зарлажээ. Уг уралдаан нь хүүхэд, багачуудын оюуны эрэлт хэрэгцээг хангах шилдэг уран бүтээлийн урын санг баяжуулах, хүүхдэд зориулсан дэлгэцийн уран бүтээл туурвих идэвх санаачилгыг дэмжих, тэдний хүсэл сонирхолд нийцсэн дэлгэцийн шинэ баатар, дүр бий болгох зорилготой аж. Уралдаанд оролцогчид зохиолоо А-4 хэмжээтэй бичгийн цаасан дээр шивж , таван хувь ирүүлэх ёстой бөгөөд уг бичвэрийн мөр хоорондын хэмжээ 1,5, үсгийн фонд “Aria”, үсгийн хэмжээ 12 байх ёстой аж.

Уралдаанд ирүүлэх бүтээл нь хүүхдийн уран сайхны киноны зохиол бол чөлөөт сэдэвтэй, сургуулийн бага, дунд насныханд зориулсан байх ба нэг цагаас 1.20 минут үргэлжлэх хугацаатай байх аж. Харин олон ангит хүүхэлдэйн киноны зохиол нь чөлөөт сэдэвтэй, сургуулийн өмнөх болон сургуулийн бага насныханд зориулсан байх буюу нэг анги тус бүр 10 минут үргэлжлэх ёстой ажээ.

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг ССАЖ-ны сайдын томилсон орон тооны бус мэргэжлийн зөвлөл шалгаруулан, дээр дурдсан хоёр төрөлд тэргүүн ба дэд байр тус бүр нэгийг тодруулах гэнэ. Тэргүүн байр эзэлсэн бүтээлд таван сая, дэд байрт шалгарсан бүтээлд гурван сая төгрөг олгож, зохиогчийн эрхийг уралдаан зохион байгуулагч тал эзэмших ажээ. Шалгарсан зохиолоор дэлгэцийн бүтээл туурвих асуудлаар тусад нь сонгон шалгаруулалт зарлах юм байна. Шалгаруулалтад оролцогчдын зохиолыг ирэх есдүгээр сарын 3-ны өдрийн 17.00 цаг хүртэл Соёл, урлаг хөгжүүлэх сангийн 405 тоотод хүлээн авч, уралдааны дүнг ирэх арванэгдүгээр сарын 15-ны дотор дүгнэж, олон нийтэд танилцуулнэ гэлээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж