Хятадад дизель түлш, бензиний үнэ буурав

Хуучирсан мэдээ: 2013.06.07-нд нийтлэгдсэн

Хятадад дизель түлш, бензиний үнэ буурав

БНХАУ-ын
Засгийн газар дотоодын зах зээл дэх дизель түлш, бензиний үнийг
бууруулах шийдвэр гаргажээ. Тус улсын Хөгжил, шинэтгэлийн үндэсний
хорооноос мэдэгдсэнээр энэ сарын 7-ны өдрөөс эхлэн бензиний үнэ тонн
тутамд 95 юань буюу 15,32 ам.доллар, дизель түлш 90 юань буюу 14,51
ам.доллараар тус тус буурав. Ингэснээр Хятадын дотоодын зах зээл дэх
бензин 8525 юань /1375 ам.доллар/, дизель түлш 7715 юань
/1244 ам.доллар/ үнэтэйгээр борлуулагдаж байна.

БНХАУ-д өнгөрсөн
гуравдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түлшний үнийг тогтоох шинэ журам
мөрдөгдөж эхэлсэн билээ. Шинэ журмын дагуу 10 хоногийн хугацаанд дэлхийн
зах зээл дэх газрын тосны үнэ 50 юань буюу найман ам.доллараар
өөрчлөгдсөн тохиолдолд дотоодын зах зээл дэх үнийг шинэчлэх юм. Энэ
долоо хоногийн байдлаар дэлхийн зах зээлд Brent маркийн газрын тосны нэг
баррелийн үнэ 103 ам.долларт хэлбэлзэж байна.  

Э.Од

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж