
Харин үүнд BlackBerry компанийн зүгээс албан ёсны няцаалт хийжээ. Тэд “Манай компани BlackBerry Messenger-ыг андройд болон iOS үйлдлийн систем бүхий төхөөрөмжүүдтэй харьцдаг болгох талаар ажиллаж байгаа. Гэхдээ энэ сарын 27-ноос эхэлнэ гэдэг бол ташаа мэдээлэл.
Хэрвээ Google болон Apple компаниуд бидний саналыг хүлээн авбал энэ зундаа багтааж дээр ажил хийгдэж дуусна” гэжээ.
BlackBerry Messenger нь 60 орчим сая байнгын хэрэглэгчтэй бөгөөд хэрвээ дээрх ажил бүтэмжтэй болвол эдгээр хэрэглэгчид андройд болон iOS хэрэглэдэг найзуудтайгаа үнэгүй чатлах боломжтой болох юм.
Г.БИЛЭГ