НӨАТ-аас чөлөөлөх хуулиуд батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2013.06.07-нд нийтлэгдсэн

НӨАТ-аас чөлөөлөх хуулиуд батлагдлаа

УИХ-ын чуулганы Үдээс хойшхи хуралдаан эхэллээ.
 
Үүний өмнө Төсвийн байнгын хороо хуралдаж, НӨАТ-аас чөлөөлөх гурван тусдаа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн билээ. Эдгээр төслийн талаар ЭНД-ээс дэлгэрэнгүйгээр харах боломжтой.

Чуулганаар Импортоор оруулж ирэх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн доторх шинэ автобус, троллейбусыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Газрын тосны бүтээгдэхүүнийг газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг чөлөөлөх тухай, Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, бүрэн ба хагас боловсруулалт хийсэн модон эд анги, бэлдэц, төрөл бүрийн модлог хавтан, модон хуулга, хуудсан материалыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлөх тухай тусад нь санал хураалт явуулсан байна.

Эхний төслийг хуралдаанд оролдсон гишүүдийн 84 хувийн саналаар баталлаа. Ингэснээр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс том оврын автобус гааль болон НӨАТ-аас чөлөөлөгдөхөөр боллоо. Дараагийн гаалийн албан татвар, НӨАТ-аас чөлөөлөх тухай төслийг 2013 оны зургадугаар сарын 7-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх ба дотоодод бензинтэй болгох зорилготой гурван эх үүсвэрийн бүтээгдэхүүнийг ийнхүү татварын дэмжлэг үзүүлж буй аж. Мөн модон бэлдэцийг НӨАТ-аас чөлөөлөх тухай төслийг дэмжиж, 2013 оны зургадугаар сараас 2017 оныг хүртэл дагаж мөрдөхөөр болж байгаа юм.

Ийнхүү НӨАТ-аас чөлөөлөх гурван хуулийг баталснаар УИХ-ын хулын чуулганы хуралдаан өндөрлөлөө.

Харин
үдээс хойш 15.00 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг гишүүдэд
мэдээлэл хийхээр болсон байна. Энэ удаагийн мэдээлэл нь тогтсон сэдэв
байхгүй бөгөөд цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүдийн асуултад хариулах
аж.  Уг хариулгын дараа дээрх гурван хуулийн эцсийн найруулгыг
сонсгохоор төлөвлөсөн байна.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж