Шатахууны үнийг 50 төгрөгөөр буурууллаа

Хуучирсан мэдээ: 2013.06.07-нд нийтлэгдсэн

Шатахууны үнийг 50 төгрөгөөр буурууллаа

Шатахууны үнэ улс даяар нэгэн зэрэг буурав
Дөнгөж сая Замын цагдаагийн газрын зүүн талд орших “Магнай Трейд”  ШТС-ын гадна талбайд  Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар шатахууны үнийг буулгаж эхэлсэн талаараа мэдээлэл хийлээ. Дөрөвдүгээр сараас эхлэн яригдсан шатахууны үнийн хямдрал өнөөдрөөс ийн эхлэв. Мөн үеэр  Ерөнхий сайд Н.Алтанхуяг Уул уурхайн яам, Газрын тосны хэрэг эрхлэх газар зэрэг байгууллагууд сайн ажилласны үр дүн харагдаж эхэллээ хэмээн тодорхойлсон.  Шатахууны үнийг улс орон даяар, бүх шатахуун түгээх станцуудад өнөөдрөөс  50 төгрөгөөр бууруулах боломжтой болж байгаа нь  хойшид хийх олон ажлын зөвхөн эхлэл гэж гүйцэттэх засаглалын тэргүүн мэдэгдэж байлаа. Өөрөөр хэлбэл ард олны нуруун дээрх үнийн ачааллыг бууруудах нь Шинэчлэлийн Засгийн газрын үүрэг бөгөөд эхнээсээ биелж байгаа нь энэ юм. Үүнээс цааш шатахууны үнэ өслөө гэж биш буурлаа гэсэн мэдээг дахин дахин өгч байх боломж бүрдэнэ гэж салбарын яамныхан үзэж байна. Учир нь энэ жилээс манай улс ганц ОХУ-аас бус, зөвхөн Роснефтиэс биш олон эх үүсвэрээс шатахуун оруулж ирж байгаа юм.
 
Улсын хэмжээнд сар тутам 80 гаруй сая литр шатахуун хэрэглэдэг бөгөөд литр тутамдаа 50 төгрөгөөр буурсан шатахуун хэрэглэснээр сард иргэдэд 40 тэрбум төгрөгийн хэмнэлт гарч байгааг  Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн хэлж байлаа.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж