Том оврын автобусыг НӨАТ-аас чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2013.06.07-нд нийтлэгдсэн

Том оврын автобусыг НӨАТ-аас чөлөөлнө

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг түр завсарлуулж, дундуур нь УИХ-ын Төсвийн байнгын хороог хуралдуулсан юм.  УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж асуудлаар эцсийн хэлэлцүүлгийг хийсэн тул УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж,  Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Ингэснээр импортоор оруулж ирэх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш 1 хүртэл жилийн доторхи шинэ автобус, троллейбусыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр болж байна. Хууль батлагдсанаар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж импортоор орж ирэх том оврын автобусыг дээрх татвараас чөлөөлөх болж байна. Энэ хуулийн хэрэгжилт 2016 оны аравдугаар сарын 31-нийг хүртэл мөрдөгдөнө.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж