
Марко Пологийн тухай киног үүнээс өмнө хятад найруулагч Жон Ву хийхэд бэлэн гэдгээ нийтэд мэдээлж байлаа. Тэр "Жуулчин Марко Поло нь миний хайртай түүхэн баатрын нэг бөгөөд Юан гүрний их эзэн хаан Хубилай тэр хоёрын ээдрээтэй харилцааг харуулахыг хүсч байна" гэж мэдэгдэж байсан юм.
Худалдаачин Марко Поло нь 17 насандаа анх азид очиж байв. Тэр 24 жилийн их аяллаас Венецдээ буцаж ирснийхээ дараа Генуяатай хийсэн дайнд оролцон олзлогджээ. Олзонд шоронд байхдаа туулж өнгөрүүлсэн амьдралынхаа тухай хамт байсан хүндээ хэлж бичүүлснээр европчууд түүний номын тухай анх мэдэх болсон юм. Гэхдээ тэр зөвхөн өөрийнхөө үзэж харсан зүйлийг бичив үү эсвэл бусдын ярьсан зүйлийг номондоо оруулав уу гэдэг нь одоо болтол маргаантай байгаа билээ.
Л.Золбаяр