
Уг нотод Европын Холбоо нь Монгол Улстай хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгааг дахин нотолж, Монгол Улс ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээлийг үлгэр жишээ бүхий хөгжлийн замаа болгон хөгжиж буйг анхааралтай ажиглаж байгааг илэрхийлэв. Түүнчлэн, Монгол Улсын Европын зарчим, хэм хэмжээ, стандартыг нутгашуулах бодлогыг бүрэн дэмжиж байгаагаа илрэхийлжээ.
Европын Комисс Монголд болсон зудын гамшиг, түүний сөрөг үр дагаврыг ажиглаж ирсэн бөгөөд 2010 оны нэгдүгээр сард үзүүлсэн 150 мянган еврогийн тусламж дээрээ зургадугаар сараас эхлэн хоёр сая еврог нэмэрлэх боллоо. Уг тусламжийг хүнсний аюулгүй байдал, зудад өртсөн малчин гэр бүлүүдийн амьжиргаа, эрүүл мэндийн байдлыг сайжруулахад зориулах аж.
Б.Энхмандах