Ё.Отгонбаяр гишүүний эхнэр О.Эрдэнэсолонго гэх эмэгтэйг цагдан саатуулаад байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийсэн. Ё.Отгонбаяр гишүүн өчигдөр орон нутагт ажлаар явж байгаад ирсэн учраас эхнэртэйгээ уулзах хүсэлт тавьсан ч уулзах зөвшөөрөл өгөөгүй байгаа юм байна.
Сануулахад, О.Эрдэнэсолонгын нэрийн дансаар их хэмжээний буюу 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршсан болохыг цагдаагийнхан илрүүлсэн бөгөөд хуулийн дагуу мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилж байгааг албаныхан хэлж буй. Харин Ё.Отгонбаяр гишүүн “Энэ хэргийн талаар тодорхой мэдээлэлгүй байна. Эхнэртэйгээ уулзах хүсэлт гаргасан ч зөвшөөрөл өгөөгүй байна” гэсэн мэдээллийг өгөөд байна.