
Жакарта хотын “SICC” /Sentul International Convention Center/-т нээлтээ хийх энэ удаагийн “Дэлхийн Мисс” үзэсгэлэнт Бали аралд мөн хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэх юм байна. Харин эх сурвалжуудын мэдээлснээр зарим оролцогчид усны хувцастай үзүүлбэрийг хориглосонд сэтгэл дундуур байгаа ч “далайн эргийн гоо үзэсгэлэн” үзүүлбэрт оролцогчдын өөрсдийнх нь эсвэл Инднонезийн үндэсний хувцсыг өмсгөхөөр зохион байгуулагчдын зүгээс хэлэлцэж байгаа гэнэ.
Тэмцээний хамгийн оргил, сэтгэл татам хэсэг болох орон орны бүсгүйчүүдийг усны хувцастай алхахыг хориглосон тухайгаа наадмын ерөнхий зохион байгуулагч Жулиа Морли “Миний хувьд усны хувцастай хэсэг тэмцээний хамгийн сэтгэл догдлом хэсгийн нэг гэдгийг мэднэ. Гэхдээ бид ёс заншил, ахуй соёлоороо өөр бусад улс орнуудыг хүндлэх нь зайлшгүй учраас ийм шийдвэр гаргасан хэмээн тайлбарлажээ.