ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи- 2013 болно

Хуучирсан мэдээ: 2013.06.06-нд нийтлэгдсэн

ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи- 2013 болно

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим “Жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи 2013” олон улсын 17 дахь удаагийн үзэсгэлэн яармагийг маргааш “Мишээл экспо” төвд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн маргааш 15.00 цагт нээж, зургадугаар сарын 11-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд Монголын талаас 80 гаруй аж ахуй нэгж, БНХАУ-ын ӨМӨЗО, БНЧех Улс, Испани, ОХУ, Польш, Сингапур зэрэг орноос 50 гаруй аж ахуйн нэгж оролцох юм байна.

Засгийн газраас дэвшүүлсэн “Ажилтай, орлоготоймонголхүн” зорилтын хүрээнд болж буй уг үзэсгэлэн өрхийн үйлдвэрлэл, бичил, жижиг дунд бизнес, хөрөнгө оруулалтыг дэмжин хөгжүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг сурталчлах, нэн шаардлагатай импортыг дэмжих, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад болон дотоодын байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, гадаад орнуудаас оролцогчдын бүтээгдэхүүн, үйлчилгээ , үйл ажиллагааг нийтэд сурталчлах зорилготой ажээ. Үзэсгэлэнгийн шилдгүүдийг зургадугаар сарын 11-ний 19.00 цагт МҮХАҮТ-д шалгаруулах тухай албаныхан мэдээллээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж