БНСУ-ын экс Ерөнхийлөгчийн хүүгийн офшорыг илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.06.06-нд нийтлэгдсэн

БНСУ-ын экс Ерөнхийлөгчийн хүүгийн офшорыг илрүүлэв

Өмнөд Солонгосын прокурорууд экс Ерөнхийлөгч Жон Дү-Хуаны том хүүгийн эзэмшдэг 2004 онд Карибын тэнгисийн оронд байгуулагдсан офшор компанийг олж илрүүлжээ. Прокурорууд Жон Жэ-Кукийн эцэг, экс Ерөнхийлөгчийн хээл хахууль, их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэг болон дүү Жон Жэ-Ёнгийн 16.7 тэрбум воны татвараас зайлсхийсэн хэргийг тус тус мөрдөн шалгаж байх явцдаа түүний офшор компанийг олж илрүүлсэн аж. Өмнөд Солонгосын армид өндөр албан тушаал хашиж явсан Жон Жэ-Кукийн Их Британийн Виржиний аралд  байх нууц компанийг анх олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн консорциумаас олж илрүүлжээ. Одоогоор Жон Жэ-Кук өөрийн офшор компанийн данснаас аавынхаа эзэмшдэг дансанд 7.3 тэрбум вон шилжүүлсэн нь тогтоогдоод байгаа гэнэ.

БНСУ-ын мөрдөн шалгах албаныхны зүгээс экс Ерөнхийлөгч Жон Дү-Хуаны нууц хөрөнгө болон 167.2 тэрбум вон /149.3 сая ам.доллар/-ын татвараас зайлсхийсэн хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.

Жон Дү-Хуан нь 1980-1988 оны хооронд Өмнөд Солонгосын төрийг тэргүүлж байсан бөгөөд анх 1979 онд цэргийн эргэлтээр төрийн эрхэнд гарч байжээ. Өмнөд Солонгосын прокуророос түүнийг 1997 оноос хойш шалгаж байгаа юм байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж