Монголбанк өнөөдөр /зургадугаар сарын 6/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 1438.28 төгрөгийн дундаж ханшаар 22.5 сая ам.доллар худалдах, 233.96 төгрөгийн дундаж ханшаар 52 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бол Төв банк энэхүү арилжааг хийсэнгүй. Түүнчлэн банкуудтай валютын своп хэлцэл байгуулаагүй ажээ.
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.
У.БОЛОР