Зам, гүүрийн ажилд 716 сая төгрөг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2013.06.06-нд нийтлэгдсэн

Зам, гүүрийн ажилд 716 сая төгрөг зарцуулна

Өвөрхангай аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан зургаадугаар сарын 4-нд боллоо. Хурлаар 6 асуудал хэлэлцсэний дотор 2013 оны Авто замын сангийн хөрөнгө оруулалтыг баталсан юм.

Монгол улсын “Авто замын тухай” хуулийн 6.1.4 дэх заалтыг үндэслэн Хужирт, Нарийнтээл сумын үерийн далангийн зураг, төсөв хийлгэхэд 20 сая, Хужирт сумын төвийн модон гүүрийн засвар хийхэд 40 сая, Бат-Өлзий сумын Цагаан голын доод гүүрийн засвар хийхэд 5 сая, тус сумын Өвтийн давааны өврийн модон гүүрнүүдийн засварт 20 сая, Арвайхээр сумын төвийн авто замын тэмдэг, тэмдэглэгээ хийхэд 16 сая, Арвайхээр-Хархорин чиглэлийн Хавцалын замын засварт 10 сая, Арвайхээр сумын төвд 800 метр авто зам барихад 600 сая, Зүүнбаян-Улаан сумын “Ширүүн өл”-ийн давааны засварт 5 сая нийт 716 сая төгрөгийн төсөв батлалаа гэж Өвөрхангай аймгаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж