Дотуур хувцсыг НӨАТ-аас чөлөөлөхгүй биз

Хуучирсан мэдээ: 2013.06.06-нд нийтлэгдсэн

Дотуур хувцсыг НӨАТ-аас чөлөөлөхгүй биз

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар нилээдгүй татвараас чөлөөлөх хуулийн төслүүд хэлэлцлээ. Төсвийн байнгын хороогоор дамжин орж байгаа эдгээр хуулиудыг байнгын хороогоор хэлэлцэж байх үед нь ахмад гишүүн "Төсвийн байнгын хороо татвараас чөлөөлдөг байнгын хороо боллоо" гэсэн шүүмжлэлийг хэлээд авсан. Гэвч энэ үг газар авалгүй татвараас чөлөөлөх төслүүд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэхээр орж ирлээ.

Тавараас чөлөөлөх зайлшгүй шаардлагатай төслүүд байгаа ч ямар нэг баяр ёслол, завсарлагааны өмнө гэнэт олон хууль оруулж ирдэг болсныг туршлагатай, олон жил парламентийн танхимд суусан  "ах" гишүүд өнөөдөр сануулж сууна. Зарим нь "Нэртэйгээр нь дотуур хувцасыг НӨАТ-аас чөлөөлөх төсөл оруулж ирээч" гэсэн шүүмжлэлийг ч олонхийн гишүүдэд хаяглан хэлж байсан. Ахмад настай, сөрөг хүчний шүүмжлэл гэхээс илүү энэ удаагийн парламент баяр ёслол, завсарлагаанаар далимдуулан "гэнэтийн бэлэг" барьдаг уламжлал цөөнгүй удаа гарсан билээ. Сөрөг хүчнийхний хэлдэгээр удахгүй дотуур хувцас НӨАТ-аас чөлөөлнө гээд сууж байх вий дээ төр түшилцэж яваа эрхэм гишүүд минь.

    Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж