
Тогтоолын төсөлд Бүгд Найрамдах Индонези Улсын нийслэл Жакарта хот, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын нийслэл Бразилиа хот, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын нийслэл Кабул хотод тус бүр ЭСЯ-ны үйл ажиллагааг сэргээх, Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул, Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Ерөнхий консулын газар нээх, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хайлаар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотноо тус тус Консулын газар нээх тухай асуудлыг тусгасан байна.
Байнгын хорооны гишүүдээс дээрх тогтоолын төсөлтэй холбогдуулан ямар нэг асуулт, санал гарсангүй. Тиймээс төслийг дэмжиж пүрэв гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.