Хүмүүжигч хүүхдүүдийн зуны амралт үр бүтээлтэй болно

Хуучирсан мэдээ: 2013.06.06-нд нийтлэгдсэн

Хүмүүжигч хүүхдүүдийн зуны амралт үр бүтээлтэй болно

Насанд хүрээгүйчүүдийн Хорих 411 дүгээр ангийн дэргэдэх 110 дугаар бүрэн дунд сургууль нь 2012-2013 оны хичээлийн жилийн ерөнхий эрдмийн хичээлийн төгсөлтөө хийж, хүүхдүүдийн зуны амралт эхэллээ.

Зуны амралтын хугацаа, чөлөөт цагийг нь зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор хамтран ажилладаг төрийн бус байгууллагуудтай өдөр тутам сургалт зохион байгуулахын зэрэгцээ шинээр уртын дууны дугуйлан хичээллүүлж байна. Дугуйланг СТА Э.Болормаа долоо хоногийн 4 цагаар 10 хүүхдийг хамруулан хичээллүүлж байна.

Мөн “Шри шри” бясалгалын төвийн багш Баясгалан, Жаргалсайхан нарыг урьж нийт албан хаагч, хоригдогч хүүхдүүдийн дунд “Амьсгал, ус, авиа” сэдэвт бясалгалын хичээлийг өдрийн 1 цаг 30 минутын хугацаатайгаар хичээллүүлж эхлээд байна.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж